Бруней улсад жил бүр 600 хүнд хорт хавдар илэрдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
184@montsame.mn
2018-02-05 17:12:49
БАНДАР СЕРИ БОГДАН. /Синьхуа/. Жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд тохиодог “дэлхийн хорт хавдартай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан Бруней улсын эрүүл мэндийн сайд Хажи Мохд Ишамын нийтлүүлсэн мэдээлэлд дурдсанаар, Брунейд жил бүр дундажаар 600 хүнд хорт хавдар оношилгоогоор илэрдэг ажээ.

Брунейн эрчүүдэд хамгийн түгээмэл илэрдэг гурван хорт хавдар нь ходоод, уушиг болон түрүү булчирхайн хорт хавдар байдаг, харин эмэгтэйчүүд ихэвчлэн хөх, ходоод болон умайн хүзүүний хорт хавдраар өвддөг гэж Хажи Мохд Ишам мэдээлжээ.

Зөвхөн 2016 онд л хорт хавдраар 353 хүн нас барсан нь тус улсад насан өөд болсон хүмүүсийн 20 гаруй хувийг эзлэж байсан байна. 
                                                                                                                                                       Н.Мишээл
Холбоотой мэдээ