Архангайд ипотекийн зээл авах иргэд буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-05 10:16:41
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд 2017 онд 57,7 мянган иргэн, аж ахуй нэгжид 118,2 тэрбум төгрөгийн зээл олгосны дотор 75 хүнд 2997,1 сая төгрөгийн орон сууцны зээл олгосон байна.
Хаан банкны Архангай салбар л гэхэд 2017 онд 28 иргэнд 1 тэрбум 254 сая 82 мянган төгрөгийн орон сууцны зээлийг олгосон байна. Харин он гарсаар орон сууцны зээл гараагүй байна.

Архангай аймагт 2014 онд 188 иргэнд 7 тэрбум 409.5 сая төгрөгийн, 2015 онд 186 иргэнд 8 тэрбум 662.9 сая төгрөгийн, 2016 онд 7 тэрбум 409.5 сая төгрөгийн орон сууцны зээл олгосон байдаг юм байна. Дээрх жилүүдэд Архангай аймагт орон сууцууд эрчимтэй баригдаж олон хүн ипотекийн зээлд хамрагдсан байдаг. Харин 2017 онд 75 хүн болж буурсан нь тухайн онд орон сууц олноор баригдаагүйтэй холбоотой гэдгийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна. 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ