Эд хөрөнгийн бүртгэлийг хугацаанаас өмнө цахимжуулж дуусгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-01-22 13:00:55
Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 10 гаруй ажилтан өнгөрсөн оны 11 дүгээр сарын 7-оос эхлэн өглөөний найман цагаас оройн 22 цаг хүртэл уртасгасан дэглэмээр ажилласнаар 15 сумын эд  хөрөнгийн бүртгэлийн  10648 хувийн хэргийг  товлосон хугацаанаас өмнө буюу улсын хэмжээнд хамгийн түрүүнд цахимжуулж дуусгажээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр эд хөрөнгийн бүртгэлийн цаасан баримтыг цахимжуулж байгаа 13 аймгийн нэг нь Дундговь юм.  Төслийг хэрэгжүүлэгч Cimy net ХХК-ниас  ажлыг явцад нь эрчимжүүлэх зорилгоор 14 хоногийн хугацаатай зарласан уралдаанд тус баг 13 аймгаас түрүүлж 500 мянган төгрөгөөр шагнуулж байв. Мөн аймгийн Засаг даргын тамгын газар 10 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн нь энэ нүсэр ажлыг түргэн хугацаанд гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлжээ. Эд хөрөнгийн бүртгэлийг  ийнхүү цахимжуулснаар иргэд энэ төрлийн лавлагааг ТҮЦ машинд хурууны хээгээ таниулан нэг минутын дотор  авч төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох зорилтод нэг том алхам хийлээ
                                                                                    С.Пүрэвсүрэн
 
                                                                                                
Холбоотой мэдээ