Шүлхийтэй холбоотой хяналтын постуудыг нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-01-20 11:35:14
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн зүүн талын сумдад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоохоор хамгаалалтын бүс тогтоон, Сайнцагаан сум гэхэд энэ дагуу зургаан пост гаргаад байна. 
Дэрэн сумын Бумбат багийн орчинд дөрвөн айлын малаас болон мөн сумын нутаг Нарангийн гурван овоотод өвөлжиж буй айлын өвчний шинж тэмдэгтэй үхрээс авсан шинжилгээний хариу батлагдаж ирсэн зэргээс энэ өвчний тархалт өмнө нь тогтоосон хамгаалалтын зурваст тулаад байна гэсэн үг юм. Иймд постуудыг нэмж одоогоор Гурвансайхан суманд 12 цэгт 24 хүн, Дэрэн суманд зургаан цэгт 18 хүн ажиллаж байна.
Эдгээр голомтоос судалгаа авахад сурагчдын амралтаар хөдөө гэртээ амарч буй 124 хүүхэд байна. Энэ сарын 22-нд эхлэх хичээлд нь явуулах эсэхийг аймгийн Онцгой комисс хэлэлцээд, голомтоос хэнийг ч гаргахгүй гэсэн шийд гаргалаа.
Харин өвчин эхлэн голомтолж гарсан Баянжаргалан, Өндөршил, Говь-Угтаал, Цагаандэлгэр суманд байдал намжмал байна.
 
​​​​​​​​С.Пүрэвсүрэн

Холбоотой мэдээ