Малчид нөөцөлсөн өвснийхөө 80 хувийг дуусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-18 20:29:07
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн зүүн болон төвийн нутгаар цас ахиу унаж, Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Хангал зэрэг есөн сум зудтай, Тэшиг, Сэлэнгийн зарим нутгаар зудархуу байна.
Цас ихтэй, хөрлөсөн учраас мал бэлчээрлэх боломжгүй болж байгаагаас малчид нөөцөлсөн өвснийхөө 80-аад хувийг малдаа тавж өгөөд байгаа тухай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Гурванбулаг, Рашаант, Баяннуур, Дашинчилэн суманд өнгөрсөн намар сумын нөөцөд 100-157 тонн өвс бэлтгээд зарцуулж дууссан аж.
Рашаант, Баяннуур суманд нөөцийн өвсийг бэлэн мөнгөөр борлуулан дахин худалдан авч малчдад өгөх ажлыг зохион байгуулж байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ