Усны тоо бүртгэл судалгааны ажилд 50,0 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-17 22:57:15
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил усны тоо бүртгэл, судалгааны ажилд байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 50,0 сая төгрөг зарцуулахаар болжээ.
Зун, намрын саруудад усны тоо бүртгэлийн ажлыг хийх бөгөөд тус аймгийн газар нутаг нь харьяалагддаг Орхон-Чулуут, Хануй, Сэлэнгэ, Туул, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны байгууллагатай хамтран хийх юм.
Өнгөрсөн оны тооллогоор гол горхи 479, булаг шанд 791, нуур тойром 141, рашаан устай 69, худаг 1383, хяналтын цооног 9, цэвэрлэх байгууламж 6, хөв цөөрөм 3, услалтын систем 9, үерийн далан 8 бүртгэгдсэн байна. Гол горхины 6,9, булаг шандны 6,1, нуур тойрмын 15.6 хувь усгүй гэж тооцогджээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ