Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д эмчлүүлж буй Төрийн соёрхолт зохиолч Б.Лхагвасүрэнтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
183@montsame.mn
2018-01-17 12:59:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.БНСУ-д албан ёсны айлчлал хийж яваа Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх  тус улсын  Мёнжи эмнэлэгт  эмчлүүлж буй нэрт яруу найрагч Б. Лхагвасүрэнг эргэж очлоо.
БНСУ-д энэ сарын 12-нд мэс засалд амжилттай орж, солонгос эмч нарын алтан гар, ур чадварын буянд илааршиж биеийн байдал нь сайн байгаа бөгөөд түүнийг эргэн ирсэн Ерөнхий сайдад их зохиолчийн гэр бүл, ах дүүс, тус эмнэлгийн хамт олон баярлаж талархаж буйгаа илэрхийлэв. Б.Лхагвасүрэн "Төр, түмнийхээ хайр, алтан гартай эмч нар, эмнэлгийн хүчээр эрүүл боллоо" хэмээв. Монгол Улсын Засгийн газраас түүний эмчилгээнд зориулж 25 сая төгрөг хандивласан билээ. Мөн түүний шүтэн бишрэгчид болон олон нийтийн зүгээс хандив өргөснөөр эмчилгээний 100 сая төгрөг хуримтлагдан ийнхүү эмчилгээ амжилттай болсон юм. Мөн Ерөнхий сайд тус эмнэлэгт эмчлүүлж буй монгол иргэдээ ч эргэжээ.

Ж.Батсайхан

 
 


Холбоотой мэдээ