Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-17 10:59:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-нд Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ.

Тодруулбал тус өдрийн 11:00 цагаас МҮЭСТО-д Сонгинохайрхан дүүргийн, 15:00 цагаас "Улаанбаатар палас"-т Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсохоор болжээ.

Ерөнхийлөгч нийт дүүргийн иргэдтэй уулзалт хийх бөгөөд одоогоор Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр иргэдийн санал сэтгэгдлийг сонсоод байна.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ