Хоёр Солонгос маргааш хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-14 10:33:29
СӨҮЛ. /Ёнхап/. Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын тамирчдыг оролцуулах асуудлыг нарийвчлан авч хэлэлцэх зорилгоор хоёр Солонгос ирэх долоо хоногийн даваа гарагт буюу маргааш ажил хэргийн түвшний хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Энэ долоо хоногийн мягмар гарагт болсон хоёр Солонгосын сайд нарын түвшний уулзалтын үеэр Умард Солонгос “Пёнчан-2018” өвлийн олимпод тамирчид, хөгжөөн дэмжигчид болон албаны хүмүүсээс бүрдсэн төлөөлөгчдөө илгээхээр тохиролцсон билээ.

Хоёр Солонгосын хилд орших Панмүнжом тосгонд маргааш ажил хэргийн түвшний уулзалт хийх саналыг Өмнөд Солонгосын тал Умард Солонгост саяхан тавьсан аж. Энэхүү саналыг хүлээн авч буйгаа Умард Солонгос өчигдөр мэдэгдсэн байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ