Ар гүнтийн давааны замыг түр хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-13 17:31:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн давааны баруун, зүүн талын автозамыг түр хаасан талаар Замын цагдаагийн албанаас мэдээлэв.

Өнөөдөр нутгийн төв хэсгээр цасан шуурга болж буйн улмаас тус давааны автозамын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсчээ. Тиймээс тус давааны автозамыг хаасан бөгөөд жолооч нарыг дээрх чиглэлийн замаар зорчихгүй байхыг анхааруулав. Мөн Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлийн замд цас орж, хальтиргаа гулгаа үүсч байгаа тул орон нутгийн замд гарч буй жолооч нарыг хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ