Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-13 17:26:00
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан өчигдөр аймгийн Спорт зааланд боллоо. Уг барилдаанд аймгийн начин Э.Лхамхүү түрүүлж, Аймгийн заан Б.Бадарч үзүүрлэлээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт П.Бямбажав нар урилгаар оролцсон юм. Уг хуулийг батлахад Увс аймгаас 20 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд зарим нь өөр аймаг, хот руу шилжиж, бас хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр одоо энэ хоёр хүн л Увсад үлджээ. Аймгийн удирдлагууд тэдэнд гарын бэлэг олгосон юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ