Үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд үнэт эдлэлийн дархны дадлагын танхим нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-01-11 14:44:11
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Щвейцарийн Хөгжлийн Агентлагаас хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд энэ сарын 18-нд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежид үнэт эдлэлийн дархны дадлагын танхимыг нээх юм байна.

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих хүрээнд хувиараа алт олборлогч иргэдийн олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх, тэднийг уран дархны чиглэлээр суралцаж, хөрвөн ажиллах боломжийг бүрдүүлж буй юм.

Мөн дээрх хоёр байгууллагаас уран дархны уламжлалт сургалтын агуулгыг баяжуулах, багшлах хүний нөөцийг бэлтгэх чиглэлд анхаарч байгаа аж.  

 “Уламжлалаар ирээдүйг гоёхуй уралдаан”-ыг өнгөрсөн онд  зохион байгуулж дархчуудтай хамтран  тус салбарт хүний нөөц бэлтгэх чиглэлээр ажиллаж буйг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн дэд захирал О.Батболд ярив.
Б.Заяа
Холбоотой мэдээ