Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-01-11 08:57:34
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус,  Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус,  говийн нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 


Холбоотой мэдээ