Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нээлттэй ажлын байр зарлав

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-01-10 16:45:00

Улаанбаатар/МОНЦАМЭ/. төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дараах ажлын байрыг нээлттэй зарлаж байна.


  1. Гастроэнтерологи эмч-1

Хүний их эмч мэргэжилтэй, хоол боловсруулах эрхтэний эмгэгийн эмчийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй  ажилласан, хоол боловсруулах эрхтэний дурангийн эмчийн мэргэжлийг эзэмшсэн болон мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.

  1. Сэтгэл зүйч-1

Бакалаврын боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан, эрдмийн цолтой бол давуу тал болно.

         Сэтгэцийн эмч-1

Хүний их эмч мэргэжилтэй, сэтгэцийн өвчин судлалын чиглэлээр нарийн мэргэшил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй  ажилласан байх ба мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.

  1. Хавдрын эмч-1

Хүний их эмч мэргэжилтэй, хавдар судлалын эмчийн нарийн мэргэшил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөртэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй  ажилласан байх ба мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.

  1. Эмгэг судлалын эмч-1

Хүний их эмч мэргэжилтэй, эмнэлзүйн эмгэг судлалын эмчийн нарийн мэргэшил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан байх ба мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.

  1. Программ хангамжийн инженер-1

Бакалаврын боловсролтой, мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан, график дизайн, хэвлэлийн эх бэлтгэлийн програмуудыг бүрэн эзэмшсэн байх, мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.

  1. Хүүхдийн сувилагч-4

Хүүхдийн сувилахуйн нарийн мэргэшил эзэмшсэн, сувилах үйл ажиллагаа эрхийн зөвшөөрөлтэй, тухайн мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, мэргэжлийн  зэрэгтэй  бол давуу тал болно.

  1. Жор баригч-2

Эм найруулагч мэргэжилтэй, эм барих эрхийн зөвшөөрөлтэй, тухайн мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, мэргэжлийн  зэрэгтэй  бол давуу тал болно.

  1. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч-1

Дипломын болон бакалаварын боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан.

  1. Сүлжээний техникч-1

Бакалаврын боловсролтой, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан.

  1. Эмгэг судлалын туслах ажилтан-1

Эмгэг судлалын туслах ажилтны мэргэжил олгох сургалтад хамрагдсан байх ба эрүүл мэндийн байгууллагад 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  1. Хувийн зохион байгуулалт сайтай
  2. Багаар хамтран ажиллах
  3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  4. Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  5. Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  6. Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  7. Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт тодорхой хугацаагаар ажиллах боломжтой
  8. Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.
  9. 35 хүртэлх насны

Сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд 2018 оны 01 дүгээр  сарын 18-ны өдрийн 17.00 цагт багтаан ирүүлнэ үү. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /I маягт/
  • Төгссөн сургууль, дамжааны диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Нотариатаар батлуулсан эмчлэх эрхийн зөвшөөрлийн хуулбар

Лавлах утас: Хүний нөөцийн алба 51-265341, 51-262637

 

Холбоотой мэдээ