НӨАТ-ын урамшууллыг эхний улиралд багтаан олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-03 17:47:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний улиралд багтааж НӨАТ-ын урамшууллыг татвар төлөгчдөд олгох юм байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэн анхны жил болох 2016 онд төлсөн албан татварын 20 хүртэл хувийн урамшуулал хэлбэрээр 499 700 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг олгосон.

Тэгвэл энэ онд  639 мянга гаруй татвар төлөгч иргэнд 60 гаруй тэрбум төгрөгийн урамшууллыг буцаан олгох юм байна.

Татварын алба 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвараар улсын төсөвт 525 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 558.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Харин  2017 онд 600.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 678  тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ