Иргэд нүүрсээ ихэвчлэн шуудайгаар зөөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-03 15:11:29
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт түлээ нүүрсний борлуулалт өнгөрсөн жилээс эрс мууджээ. Нэгдүгээр сарын 02-ны байдлаар тус аймагт нүүрс портер машины тэвшээр буюу 1,5 тонн нь 70 мянга, нэг шуудай нь 3000 төгрөгийн ханштай байна.

Идэр есийн хүйтэн эхлээд 10 гаруй хонож байна. Гэтэл түлээ нүүрс худалдаалах цэгийг зорих иргэдийн тоо эрс цөөрчээ. “Ер нь  иргэдийн  худалдан авалт маш муу болсон. Нүүрсийг машинаар авах нь ховор байна, ихэвчлэн шуудайгаар нүүрсээ зөөж байна. Өнгөрсөн жил зарим өдөрт 2-3 тэвш нүүрс зарчихдаг байсан бол энэ жил 2-3 өдөр зогсож байж дөнгөж ганц тэвшийг борлуулах боллоо” хэмээн нүүрсний худалдаачид ярилаа.

Харин нэг машин хөрзөн 120-180 мянга, аргал 70-90 мянган төгрөгийн ханштай байгаа юм.
Т.Одончимэг 
Холбоотой мэдээ