Чөлөөт бөхийн 2018 оны ДАШТ Унгарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-03 13:15:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос 2018 онд зохион байгуулах чөлөөт бөхийн тив, дэлхий, олон улсын тэмцээний хуваарийг гаргажээ.

Энэ хуваарийн дагуу 2018 оны ДАШТ-ийг Унгарын нийслэл Будапешт хотноо 10 дугаар сарын 20-28-нд зохион байгуулах бол Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн Бишкек хотод болох юм. Харин энэ оны анхны олон улсын тэмцээн нь нэгдүгээр сарын 25-28-нд Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при” ОХУ-ын Красноярск хотноо болно. ДБНХ-ноос 2018 онд зохион байгуулах тэмцээний хуваарийг танилцуулж байна.
 
Хоёрдугаар сар
II.02-03 “Флатц Опен” (Австри, Вольфурт)
II.08-09 - Тахтийн цом (Иран, Табриз)
II.16-18 - Клиппан Опен эмэгтэйчүүдийн ОУТ (Швед, Клиппан)
II.21-23 - Сьерро Пелядогийн нэрэмжит ОУТ (Куба, Гавана)
II.21-25 - Киевийн ОУТ (Украин, Киев)
II.28-III.04 - Насанд хүрэгчдийн Азийн АШТ (Киргиз, Бишкек)
Гуравдугаар сар
III.02-04 - Роман Дмитриевын нэрэмжит залуучуудын ОУТ (ОХУ, Якутск)
III.08-09. Ядегар Имамын цом өсвөр үеийн багийн тэмцээн (Иран, Занжан)
III.09-12 - Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ (ОХУ, Улан-Үд)
III.17-18 - Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом (Япон, Такасаки)
III.20-25 - Насанд хүрэгчдийн ЕАШТ (ОХУ, Каспийск)
II.21-25 - Дан Коловын нэрэмжит ОУТ (Болгар, Софи)
III.29-IV.01 - Билл Фареллын нэрэмжит тэмцээн (АНУ, Нью-Йорк)
Дөрөвдүгээр сар
IV.07-08 Эрэгтэйчүүдийн Дэлхийн цом (АНУ, Айова)
IV.12-14. Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам (Австрали, Голд Коаст)
IV.23-29 - Өсвөр үеийн ЕАШТ (Украин, Киев)
Тавдугаар сар
V.03.06 - Насанд хүрэгчдийн Европын АШТ (ОХУ, Каспийск)
V.03-06 - Насанд хүрэгчдийн Пан Америкийн АШТ (Перу, Лима)
V.10-13 - Өсвөр үеийн Азийн АШТ (Узбекистан, Ташкент)
V.10-14 - Али Алиевын нэрэмжит ОУТ (ОХУ, Каспийск)
V.14-20 - Цэргийн ДАШТ (ОХУ, Москва)
V.24-26 - Сассаригийн ОУТ (Итали, Сассари)
V.25-27 - Өсвөр үеийн Пан Америкийн АШТ (Гватемал, Гватемал Сити)
Зургадугаар сар
VI.05-10 - 23 хүртэлх насны ЕАШТ (Турк Стамбул)
VI.09-10 - “Монголиа Опен” ОУТ (Монгол, Улаанбаатар)
VI.22-24 - Сурагчдын ЕАШТ (Унгар, Гьор)
VI.22-24 - Эмэгтэйчүүдийн БНХАУ-ын нээлттэй тэмцээн (БНХАУ, Вензоу)
VI.24-30 - Вахтанг Балавадзегийн нэрэмжит ОУТ (Гүрж, Тбилиси)
Долдугаар сар
VII.03-08 - Өсвөр үеийн ДАШТ (Хорват, Загреб)
VII.07-08 - Канадын цом (Канад, Гельф)
VII.14-15 - Испанийн Гранпри (Испани, Мадрид)
VII.19-22 - Залуучуудын Азийн АШТ (Энэтхэг, Шинэ Дели)
VII.27-29 - Яшар Догугийн нэрэмжит ОУТ (Турк, Стамбул)
Наймдугаар сар
VIII.01-05 - Залуучуудын ЕАШТ (Итали, Ром)
VIII.16-19 - Залуучуудын Пан Америкийн АШТ (болох газар нь тодорхойгүй)
VIII.24-26 - Германы Гранпри (Герман, Дортмунд)
VIII.27-29 - Азийн наадам (Индонез, Жакарта)
Есдүгээр сар
IX.05-09 - Оюутны ДАШТ (Бразил, Гойана)
IX.07-09 - Вацлав Циолковскигийн нэрэмжит ОУТ (Польш, Варшав)
IX.14-16 - Александр Медведийн нэрэмжит ОУТ (Беларусь, Минск)
IX.18-23 - Залуучуудын ДАШТ (Словак, Трнава)
IX.21-23 - Ион Корнянугийн нэрэмжит ОУТ (Румын, Бухарест)
IX.27-30 - Ахмадын ДАШТ (Македон, Скопье)
IX.28-30 - Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ (ОХУ, Якутск)
10 дугаар сар
X.05-08 - Ахмат Кадыровын нэрэмжит ОУТ (ОХУ, Грозный)
X.12-14 - Залуучуудын хүүхдийн олимпийн наадам (Аргентин, Буэнос-Айрос)
X.18-21 - Бувайсар Сайтиевын нэрэмжит өсвөр үеийн ОУТ (Красноярск)
X.20-28 - Насанд хүрэгчдийн ДАШТ (Унгар, Будапешт)
11 дүгээр сар
XI.07-12 - “Алроса цом” эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн тэмцээн (ОХУ, Москва)
XI.12-18 - 23 хүртэлх насны ДАШТ (Румын, Бухарест)
XI.23-25 - Динмухамед Кунаевын нэрэмжит ОУТ (Казахстан, Тарас)
XI.27-01 - “Martyrs Cup” залуучуудын багийн тэмцээн (Иран, Тегеран)
12 дугаар сар
XII.01-03 - Тив хоорондын цом (ОХУ, Хасавюрт)
XII.13-14 - Эрэгтэйчүүдийн клубын ДАШТ (Иран, Тегеран)
                                                                                                                        Д.Өлзий
Холбоотой мэдээ