НОБГ-ынхан өнгөрөгч амралтын өдрүүдэд 20 иргэний амь насыг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-03 12:42:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НОБГ-ын мэдээлснээр онцгой байдлын албан хаагчид өнгөрсөн  баяр, амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 34, аврах ажиллагааны 5 дуудлагаар шуурхай ажиллаж, гал түймрийн утааны бүсээс 20 иргэний амь бие, иргэд аж ахуйн нэгж байгууллагын 55 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдалд ажилласан НОБГ  давхардсан тоогоор 660 алба хаагч, 224 авто машин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна. “Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” цэнгүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгойгоос хийсэн ёслолын буудлага болсон газруудад хяналт тавьж, иргэдийн  болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин, галын аюулгүй байдлыг хангуулж ажиллав гэж НОБГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ