Англи хэлний багш нар мэдлэг, чадвараараа өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-03 12:37:08
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Энхтайвны корпусын мэргэжилтэн Перинтэй хамтран англи хэлний багш нарын мини олимпиадыг зохион байгууллаа.
Тус олимпиадад Арвайхээр, Гучин-Ус, Баянгол, Тарагт, Баруунбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй багш оролцож, англи хэлний мэдлэг, заах ур чадвараар өрсөлджээ. Тэднээс Арвайхээр сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн англи хэлний багш Г.Оюу-Эрдэнэ нэгдүгээр байр, тус сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн багш Х.Мөнхсайхан 2-р байр, ЕБ-ын нэгдүгээр сургуулийн багш У.Батжаргал гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ