Шинэ оны анхны арилжаагаар 11 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-02 17:46:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн шинэ оны анхны арилжаагаар  I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 181,486 ширхэг хувьцаа арилжсанаас 11 компанийн хувьцааны ханш өслөө.

 Өнөөдрийн арилжаагаар найман  компанийн хувьцааны ханш буурсан бол нэг  компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" /AHH/ 15 хувь,  "Монгол дизель" /MDZ/ 15 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон” /RMC/ -7.03 хувь,  "Тав" /TAV/  -6.16 хувийн уналт үзүүлэв.

Ингэснээр  "MSE ALL" индекс 1,177.28 нэгж болж 2.7 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 470 тэрбум 853 саяар 107 203 боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.
Холбоотой мэдээ