Энэ сарын дундуур ихэнх нутгаар цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-02 10:27:28
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн нутгаар агаарын температурын сарын дундаж 19-24 градус хүйтэн буюу олон жилийн дунджийн орчим байна. Энэ оны нэгдүгээр сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нийт нутгаар нэгдүгээр 10 хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Хоёрдугаар 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байх төлөвтэй.
Бусад хугацаанд Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 26-21 градус хүйтэн байна.
Хур тундасны хувьд хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
                                                                                                                           А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ