"Оны шилдэг"-үүдийг хөрш орнуудаар аялах эрхийн бичгээр урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-01 21:41:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлагууд 2017 онд хөдөлмөр бүтээлийн амжилтаараа "Оны шилдэг"-ээр шалгарсан хувь хүн, байгууллагуудын шагналыг оны сүүлчийн өдөр зохион байгуулсан аймгийн "Сүлд модны наадам"-ын үеэр гардуулж, хөрш зэргэлдээ орнуудад аялан туршлага судлах эрхийн бичгээр урамшууллаа.

Энэ удаад  нийтдээ 14 хүн, 6 байгууллага "Оны шилдэг"-ээр тодорлоо.

Шагнал хүртсэн хүмүүс болон байгууллагуудын нэрсийг доор танилцуулж байна.
 
1.2017 оны аймгийн “Шилдэг бага ангийн багш”
Жумаханы Күлайхан - Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн багш; 

2. 2017 оны аймгийн “Шилдэг багш”
Багдалын Нурлан - Ногооннуур сумын бүрэн дунд сургуулийн багш;

3.2017 оны аймгийн “Шилдэг Соёл урлагийн салбарын ажилтан”
Төлеу Хайжамал - Толбо сумын Соёлын төвийн бүжгийн багш;

4. 2017 оны аймгийн “Шилдэг тамирчин”
Серик Женисбек - Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн  иргэн;

5. 2017 оны аймгийн “Шилдэг хэвлэл мэдээллийн ажилтан”
Рахат Асылбек – "Монгол заман" сонины эрхлэгч

6. 2017 оны аймгийн “Шилдэг инженер”
Зархум Болат – "Өлгий" нисэх буудлын  цахилгааны техникч;

7. 2017 оны аймгийн “Шилдэг ажил олгогч, бизнесмен, хөрөнгө оруулагч”
Саясат Жолболат -бизнесмен;

8. 2017 оны аймгийн “Шилдэг ажилтан”
Макын Адилхан – Алтай сумын 4 дүгээр багийн иргэн;

9. 2017 оны аймгийн “Шилдэг ажилчин”
Онгарын Еркинбек - “Тирлик” захын туслах ажилтан;

10. 2017 оны аймгийн “Шилдэг банк, санхүүгийн салбарын ажилтан”
Онтуганы Айым - Монгол банкны салбарын  хянан шалгагч;

11. 2017 оны аймгийн “Шилдэг төр захиргааны ажилтан”
Акрас Галия – аймгийн ХХҮГ-ын хэлтсийн дарга;

12. 2017 оны аймгийн “Шилдэг хууль хяналтын ажилтан”
Яай Сьезд - өмгөөлөгч

13. 2017 оны аймгийн “Шилдэг их эмч”
Дамер Сара – "Сансар" эмнэлгийн дарга

14. 2017 оны аймгийн “Шилдэг Бага эмч”
Жумаш Озат – Бугат сумын бага эмч

15. 2017 оны аймгийн “Шилдэг аялал, жуулчлалын ажилтан”
Махсум Ахтолхын – "Көбеш Травел" компанийн захирал;

16. 2017 оны аймгийн “Шилдэг Төрийн байгууллага”
Б.Хурметбекийн нэрэмжит Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургууль;

17. 2017 оны аймгийн “Шилдэг хувийн хэвшлийн байгууллага”
"Толбожай" ХХК

18. 2017 оны аймгийн “Шилдэг хувийн хэвшлийн байгууллага”
"Файнноос" ХХК

19. 2017 оны аймгийн “Шилдэг төрийн бус байгууллага”
Аймгийн Улаан загалмайн хороо

20. 2017 оны аймгийн “ Тухайн жилд онцгой амжилт гаргасан компани”
"Азат" ХХК

Ө.Нурболат

Холбоотой мэдээ