Ан амьтдад өвс, мөс тавьж өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-01 17:08:46
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутаг ''Эрдэнийн салаа'' гэх газар цангаж ус хоолгүй болж байгаа ан амьтдад өвс, 100 гаруй тонн мөс тавьжээ.
Тус сумын ЗДТГ-аас санаачлан энэхүү ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Тэсийн хүлэг уяачдын холбоо, SGS компани, Капитрон банкны хамт олон дээрх ажилд хамтран оролцсон байна. 
Энэ жилийн хувьд Өмнөговь аймгийн нийт нутгаар цас бараг ороогүйгээс ан амьтад усгүйдэж байгаагийн дээр зун гантай байсны улмаас идэш тэжээл муутай байна. Иймээс ховор ан амьтдыг хамгаалах ажлыг зохион байгуулж иргэд ч дэмжин оролцож байна.
Тус сумын нутагт хар сүүлт зээрээс гадна аргаль, янгир зэрэг ховор ан амьтад байдаг юм. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ