Өрхийн эмнэлгүүд 16.00 цаг хүртэл ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2018-01-01 15:24:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчлөл ихэссэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвүүд өнөөдөр 10.00-16.00 цагт хүртэл ажиллаж байна.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэгээс гуравдугаар сард ихэсдэг тул Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээг авч эхэлсэн. Энэ дагуу Өрхийн эмнэлгүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нар амралтгүй ажиллаж, иргэдэд үйлчилж байгаа. Мөн анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх дамжааны оюутан, резидент эмч, ахмад эмч нарыг дайчлан ажиллуулж байна. Засгийн газраас амралтгүй ажиллаж байгаа эмч, ажиллагсдын илүү цагийн хөлс, урамшууллыг олгох хөрөнгийг батлаад байгаа юм. 
Өнөөдөр мөн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн дүүргийн эмнэлгүүдэд ханиад томуугийн эсрэг бэлэн байдалд хяналт тавин ажилласан юм.

Н.Туяа
Холбоотой мэдээ