Сэлэнгэ аймагт адуунаас бусад малын тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-29 22:39:55
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2017 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Сэлэнгэ аймаг 1509400 толгой мал тоолуулжээ.
Сэлэнгэ аймаг таван төрөл дээрээ малаа тоолуулсан бөгөөд адууны тоо толгой өссөн дүнтэй гарсан байна. Харин үхэр, хонь, ямаа, тэмээний тоо толгой буурсан аж. Сумдаас Цагааннуур 162235 толгой, Баруунбүрэн 170822 толгой, Орхонтуул 184757 толгой мал тоолуулсан нь аймагтаа хамгийн их малтай сумдаар тодорч байгаа юм. Харин Мандал сум үхэр сүргээрээ толгой цохиж байгаа бол бусад дөрвөн төрөл дээрээ Орхонтуул сум манлайлж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ