Архангай аймгийн 2017 оны шилдгүүд шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-29 21:38:37
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Архангай аймаг дахь салбар танхимтай хамтран 2017 оны аймгийн шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулж өргөмжиллөө.
1. 2017 оны шилдэг Entrepreneur /ААН/- “Шинэ дизайн” тавилгын үйлдвэр
2. Шилдэг хөрөнгө оруулагч - Дэлхийн зөн ОУБ
3. Шилдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч - Иргэн Н.Мөнхцэцэг
4. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч – “Өгий мандал” хадгаламж зээлийн хоршоо
5. Байгаль орчин, ногоон хөгжилд ээлтэй бизнес эрхлэгч - Жэрэс төлөөлөгчийн газар
6. Хамгийн олон ажлын байр бий болгогч – “Авто вишн” сервис
7. Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч - “Ар Аз түвшин” ХХК
8. Шинэ санаа, шилдэг ноу-хау – “Баянравжаа” цех
9. Шилдэг бүтээн байгуулалт – “999” худалдаа үйлчилгээний төв
10. Шилдэг татвар төлөгчөөр “Эх голомтын илч” ХХК тус тус шалгарав.

Дараа нь салбар салбарын 2017 оны шилдэг ажилтнуудыг шалгарууллаа.
1. Төрийн албаны 2017 оны шилдэг ажилтан - Чимэдбальдир овогтой Мөнхсайхан /Улсын бүртгэлийн хэлтэс, Хуулийн этгээдийн улсын бүртгэгч/

2. Эрүүл мэндийн салбарын 2017 оны шилдэг ажилтан – Дашдаваа овогтой Нарантуяа /Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч эмч/

3. Боловсролын салбарын 2017 оны шилдэг ажилтан  - Барбаатар овогтой Батбаяр /Ихтамир сумын ЕБС-ийн түүх нийгмийн багш/
4. Соёл, урлагийн салбарын 2017 оны шилдэг ажилтан – Дулам овогтой Нямсүрэн /аймгийн ХДТ-ын найрал дууны багш/
5. Хууль зүйн салбарын 2017 оны шилдэг ажилтан – Төмөрбаатар овогтой Нэргүйбаатар /Шүүхийн тамгын газарт эвлэрүүлэн зууцлагч/

6. Спортын салбарын 2017 оны шилдгээр - Бавуудорж овогтой Гончигзув /Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн биеийн тамирын багш/

7. Банк санхүүгийн 2017 оны шилдэг ажилтан – Эрхэмбаяр овогтой Даваасүрэн
          /Хас банкны эдийн засагч/

8. Үйлчилгээний салбарын 2017 оны шилдэг ажилтан- Нацаг овогтой Энхбаяр
/аймгийн Музейн харуул хамгаалалтын ажилтан/

9. 2017 оны шилдэг оюутнаар- Батаа овогтой Мягмардорж
/МУБИС-ийн Багшийн сургуулийн 4-р курсын оюутан/
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ