Багийн эмч нар дуудлаганд явах мотоцикльтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-28 20:44:07
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Өвөрхангай аймгийн долоон багийн эмчийг түргэн тусламжийн шинэ мотоциклиор хангалаа.
Тарагт сумын Урт, Ихбулаг, Өлзийт сумын Борхошуу, Баян-Өндөр сумын Батхаан, Хархорин сумын Жалбаа, Уянга сумын Шуранга, Бат-Өлзий сумын Зөрүүлэг багийн эмч нар түргэн тусламжийн унаагаа өчигдөр гардан авч, хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх боломжтой болж байгаа юм.
Удахгүй Улсын Онцгой комиссын шийдвэрээр Бүрд, Есөнзүйл, Баян-Өндөр сумын зарим багийн эмч нарт мотоцикль гардуулах бөгөөд ингэснээр Өвөрхангай аймгийн бүх багийн эмч нар унаатай болж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Г.Ганболд энэ үеэр хэлэв.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ