Дорноговь аймгийн шилдэг хүүхдүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-28 16:26:01
Дорноговь /МОНЦАМЭ/ Алсарч буй 2017 онд сурлага, хүмүүжил, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан Дорноговь  аймгийн шилдэг хүүхдүүд тодорлоо.
Сурлагын амжилтаар Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 11 а ангийн сурагч Б.Оюунболор, урлаг уран бүтээлч хүүхдээр Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 9 а ангийн сурагч М.Анужин, биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжлөөр Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн Э.Сүх-Эрдэнэ нар бусдыгаа манлайлжээ.
Харин эх орны түүх соёл, өв уламжлал номинацид Мандах сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 а ангийн сурагч Б.Хүрэлбаатар, хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын шилдэг хүүхдээр Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 12 а ангийн сурагч Б.Өлзийхутаг, бүтээлч, ажилч хичээнгүй хүүхдээр Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 10 а ангийн сурагч Э.Азжаргал, техник сэтгэлгээ, шинийг сэдэх, зохион бүтээх үйлсээрээ Сайншанд сумын ерөнхий боловсролын гурав дугаар сургуулийн сурагч 12 в ангийн сурагч Б.Давааням нар тус тус шалгарсан байна.
Шагналыг 12 дугаар сарын 28-нд болсон Дорноговь аймгийн хүүхдүүдийн “Харшийн сүлд модны наадам”-ын үеэр албаныхан гардуулав.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ