Хар тамхинаас гаргах вакциныг гарган авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-28 15:44:58
МОСКВА. /ЛЕНТА/. Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн анагаах ухааны төвийн судлаачид хар тамхины үйлчилгээг зогсоодог бодисыг гарган авчээ. Бэлдмэлийг хулгана болон хархан дээр туршсан бөгөөд судалгааны дүнгийн тухай “Journal of Medicinal Chemistry” сэтгүүлд нийтэлсэн байна.

Шинэ бэлдмэл нь биед нэвтрэн орсноор эсрэг биетүүдийг чөлөөлдөг байна. Эсрэг биетүүд нь мансууруулах бодисын молекулуудыг цус, төв мэдрэлийн тогтолцоонд байдаг саадаар  дамжин өнгөрөхөд саад учруулдаг аж. Хар тамхинаас хамааралтай хүний хувьд, хэчнээн ихээр хэрэглэсэн ч гэсэн  хар тамхи түүний мэдрэлийн тогтолцоонд идэвхтэй нөлөө үзүүлэхгүй гэсэн үг юм.

Шинэ бэлдмэл нь зөвхөн героин төдийгүй бусад төрлийн мансууруулах бодисын нөлөө тархинд нэвтрэхээс сэргийлдэг байна. Уг вакциныг бүрэн туршиж дуусгахад хэд хэдэн жил шаардагдах бололтой.

Өнгөрсөн онд АНУ-д хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 63,6 мянган хүн нас баржээ. Энэ нь 2015 оныхтой харьцуулахад 21 хувиар илүү тоо юм. Мансууруулах бодисны хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрээд байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байсан билээ. 

Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ