Цээж тооллын аваргууд “Найрамдал” төвд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-12-27 16:32:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр “Тояа” Хүүхэд хөгжлийн академийн цээж тооллын аваргуудыг хүлээн авч уулзлаа.

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж байгаа сурагчдыг цаашид дэмжин ажиллана гэдгээ тэрбээр хэлээд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд багаараа амрах эрхийн бичгээр шагнав.
Малайз улсын Куала Лумпур хотод энэ сарын 10-11-нд болсон Олон улсын 22 дахь удаагийн “Соробан сампин, Цээж тооллын аварга шалгаруулах“ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 76 хүүхэд оролцож үнэмлэхүй амжилт үзүүлсэн. Манай сурагчид нийт 7 ангилалд өрсөлдөн Гранд Чампион-1,Чампион- 2, Алтан цом-20, Мөнгөн цом-33, Хүрэл цом-20-ыг хүртсэн юм. Дэлхийн 45 орны 5000 орчим хүүхэд оролцсон дэлхийд чансаагаараа 6-д эрэмбэлэгддэг тус тэмцээнд Улаанбаатар хот болон 9 аймгийн сургуулиас шалгарсан 5-14 насны сурагчид оролцсон байна.
“Тояа” Хүүхэд хөгжлийн академи нь 2008 оноос Соробан сампин, баруун тархи хөгжүүлэх сургалтыг улсын хэмжээнд явуулж буй аж.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ