Ирэх мягмар гарагаас хүйтний эрч суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2017-12-23 11:41:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уурын байгууллагаас ирэх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ.

Урьдчилсан мэдээнээс үзвэл энэ сарын 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах нь. Салхи 24,25-нд говь талын нутгаар, 26,27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-26-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40, өдөртөө 22-27,  Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 12-17, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 13-18, өдөртөө 3-8, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 10-15 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Ирэх мягмар гараг буюу энэ сарын 26-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
Б.Туул
Холбоотой мэдээ