Хятад улс “Нүүрсийг хийгээр солих” ажлын үнийн хөөрөгдөлд хяналт тавина

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-12-20 17:48:54
Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс сүүлийн үед байгаль орчныг хамгаалахад онцгой анхаарч байгаа ба агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нүүрсний хэрэглээг байгалийн хийгээр орлуулах ажлуудыг хэрэгжүүлж байна.
Тэгвэл өчигдөр буюу 19-ний өдөр БНХАУ-ын Хөгжил Шинэчлэлийн хорооноос цаашид Нүүрсийг хийгээр солих салбарын төлбөр хураамжийн асуудлыг стандартжуулна” хэмээн мэдэгдлээ.
Ойрын үед Хятадын зарим нутгуудад хийн нөөц хүрэлцэхгүй, дэд бүтцийн бүтээн байгуулалт шаардлага хангахгүй байгаа зэрэг шалтгаанаас Хойд нутгаар дулаан хангамжийн хүрэлцээ, байгалийн хийн хангамж хангалтгүй болох асуудал тулгарч байна.
Иймд Хөгжил шинэчлэлийн хорооноос дулаан хангамжийн болон байгалийн хийн үнэд тавих хяналтыг нэмэгдүүлж, үнийн зохиомол хөөрөгдлийн асуудлыг хуулийн дагуу шалгаж судлан, зах зээлийн үнэлгээг бодитоор тогтоож, чиглүүлнэ хэмээн мэдэгдсэн.
Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүн, эмнэлэг эмчилгээ, үйлчилгээний салбар, зам тээвэр, цахилгаан барааны зэрэг салбаруудад үүнтэй адил хяналт шалгалт явуулж, зах зээл дээрх үнийн бодит үнэлгээг гаргаж ирэх юм.

А.Анхбаяр       
 
Холбоотой мэдээ