Хэнтийн Мэргэжлийн хяналтын газарт 107,3 сая төгрөгийг шийдвэрлүүлж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-19 20:10:02
Хэнтий /МОНЦАМЭ/.Хэнтий аймгийн МХГ-ынханд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, барилгын их засварын ажилд зориулж 107,3 сая төгрөгийг УИХ-ын гишүүн Д.Гантулга шийдвэрлүүлж өгчээ.

Тус хамт олон Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. 2017 онд төлөвлөгөөт шалгалт 328, төлөвлөгөөт бус шалгалт 168, зөвлөн туслах үйлчилгээнд 236 объектыг хамруулж, байгууллагын болон салбарын 354 сургалтыг хийсэн байна.

Мөн энэ онд иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагаас 905 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэн, хяналт шалгалтын явцад нийт 4203 зөрчлийг илрүүлж, 2703 зөрчлийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчид 105 акт үйлдэж, 1543 заалт бүхий 188 албан шаардлагыг холбогдох газруудад хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллаж байна.

Түүнчлэн 19877 иргэн, 858 хуулийн этгээдэд мэдээ мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчлэн, лабораторийн шинжилгээнд 2729, сорьцонд 7869 үзүүлэлтээр шинжилгээ хийжээ.
Төрийн хяналт шалгалтын байгууллага үүссэний 95, мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн МХГ-ын хамт олон өөрсдийн нөөц бололцоог ашиглан байгууллагын байрны дээврийг шинээр хийж, гадна фасадаа будаж тохижуулжээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ