Шатар сонирхогчдын Хэнтий аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-18 23:45:00
Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын санаачлагаар Хэнтий аймгийн ИТХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 

Энэ удаагийн тэмцээн Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсны шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулан зохион байгуулагдсанаараа хүндэтгэл, оролцоо ихтэй болж өрнөсөн юм.

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээний эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Г.Баяраа /Батширээт/, хоёрдугаар байранд Г.Амарсанаа /Батширээт/, эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Б.Жүгдэрмаа /Хэрлэн сум, нэгдүгээр баг/ нар тус тус шалгарчээ.

Тамирчид ирэх оны нэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгаа төлөөлж оролцох эрхтэй болов.
    Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ