Төрийн албаны мэргэшлийн шалгалтад 34.5 хувь нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-12-18 11:46:44
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн төрийн албаны мэргэшлийн  шалгалтад 113 хүн бүртгүүлснээс нь 34.5 хувь нь тэнцлээ. Энэ удаагийн шалгалтад дэс түшмэлийн ангиллын 7 ажлын байранд 75 иргэн, туслах түшмэлийн ангиллын 9 ажлын байранд 38 иргэн бүртгүүлсэн байна. Дэс түшмэлийн ангилалд 27 иргэн буюу 36 хувь, туслах түшмэлийн ангилалд 12 иргэн буюу 31,5 хувь нь тэнцжээ. 
 
Нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх зорилготой уг шалгалтыг Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулдаг. Шалгалтыг ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох болон ур чадварын түвшин тогтоох шалгалтыг цахимаар авч, үүний дараа мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг ярилцлагын аргаар гэж гурван шаттай авдаг байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ