Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-12-15 16:09:39
Дундговь /МОНЦАМЭ/ Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгууллаа.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг С.Сэргэлэн, дэд байрыг М.Билгүүн, гутгаар байрыг Баянжаргалан сумын Г.Дэлгэрсуурь, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Эрдэнэдалай сумын А.Найгалмаа, дэд байрыг Сайнцагаан сумын Д.Бат-Өлзий, гутгаар байрыг Гурвансайхан сумын М.Өнөржаргал нар шалгарчээ.

Эрэгтэй 1, 2-р байр, эмэгтэй 1-р байрны шатарчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна.
 Т.Отгонтуяа
Холбоотой мэдээ