Манай залуу бөхчүүд, Клубын ДАШТ-д хэсгээ тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-08 09:04:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ираны нийслэл Тегеран хотноо Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубын ДАШТ-д хүчээ сорьж байгаа манай залуучуудын "Хийморь" клубын баг тамирчид Унгарыг 6:4-өөр, Тажикстаныг 6:2-оор тус тус буулган авснаар “В” хэсгээ тэргүүлэв.

Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. “А” хэсгийг өнгөрсөн жилийн клуб
ын дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури”, “С” хэсгийг Ираны “Сетареган Сари”, “D” хэсгийг эзэн орны “Кашан” клубүүд тэргүүлжээ.

Абдулрашид Садулаев, Аниуар Гедуев, Хетик Цаболов, Комейл Гасеми, Масуд Эсмаэльпур, Сейед Ахмад Мохаммади зэрэг дэлхийн шилдэг хүчтэнүүдтэй 2014, 2015 оны клубийн дэлхийн аварга “Бимех Рази” хэсгээ тэргүүлж чадсангүй. Тэд Гажи Алиев, Магомедрасул Газимагомедов, М.Курбаналиев нарыг эгнээндээ нэгтгэсэн нутгийнхаа “Сетареган Сари”-д 4:6-аар дийлджээ. Манай залуус
өнөөдөр олимп, дэлхийн аварга өнөө цагийн дэлхийн тод бөх Кайл Снайдераар ахлуулсан “Титан Меркури” клубтэй хагас шигшээд учраа таарна.

“В” хэсгийн барилдааны дүн:

Монгол /Хийморь/ - Унгар /Будапешт/ 6:4

57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Тамас Роман 10:0

61 кг: Батчулууны Баасанням - Жозеф Молнар 2:12

65 кг: Төмөр-Очирын Тулга - Шахери Хосейн 13:3

70 кг: Лутбаярын Батбаяр - Норберт Лукакс 4:2

74 кг: Болдхүүгийн Батсүх - Жомбор Гулиас 3:3 ялагдсан

79 кг: Ганболдын Төрболд - Ботонд Лукакс 10:0

86 кг: Ганбаатарын Ганхуяг - Патрик Зуровски 1:4

92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Мохаммад Алитабар 0:4

97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Балаш Жухаш 10:0

125 кг: Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ - Михаил Наги 10:0

Монгол /Хийморь/ - Тажикстанажик Эйр) 8:2

57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Комрон Холов 11:0

61 кг: Батчулууны Баасанням - Жамшид Шарифов 1:8

65 кг: Төмөр-Очирын Тулга - Абдилгосем Файзиев 12:1

70 кг: Лутбаярын Батбаяр - Сайжон Амиржони 6:5

74 кг: Болдхүүгийн Батсүх – Сорбон Абдулхаев 10:0

79 кг: Ганболдын Төрболд - Сахоб Ниматзода 12:1

86 кг: Ганбаатарын Ганхуяг – Бахходур Кодиров 4:3

92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Масрур Мералишоев 7:2

97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Рустам Искандри цэвэр ялагдсан

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - Абдурашид Гульямов 12:2

                                                                                                            Д.Өлзий

Холбоотой мэдээ