Найман үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-06 18:00:08
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Санхүүгийн зохицуулах хорооноос найман үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Тодруулбал “Эм Даблью Ти Эс ҮЦК”, “Бага хээр ҮЦК”, “Финанс линк групп ҮЦК”, “Говийн ноён нуруу ҮЦК”, “Зюс капитал ҮЦК”, “Превалент ҮЦК”, “Ай Трейд ҮЦК”, “Ай Трейд ҮЦК”  зэрэг ХХК-ийн үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох хуулиудын заалтыг үндэслэн “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын дагуу дээрх компаниудын үндсэн харилцагчийг бусад зохицуулалттай этгээдэд шилжүүлэх комиссыг байгуулжээ.
 
 Б.Заяа
Холбоотой мэдээ