Өнөөдрийн арилжаагаар 16 компанийн хувьцааны ханш буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-06 17:49:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 2 хувьцаат компанийн 974 411 ширхэг хувьцаа арилжсанаас хоёр компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 16  компанийн хувьцааны ханш буурсан бол 4  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Гутал" ХК /GTL/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 2.05 хувиар өссөн бол "Улаансан” ХК-ийн /UNS/ ханш хамгийн өндөр буюу 13.33 хувиар унажээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 676 ширхэг үнэт цаас  67.0 сая төгрөгөөр арилжаалав.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,262.57 нэгж болж 1.39 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 752 тэрбум 582 сая 107 080 болжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.
Холбоотой мэдээ