ОХУ-ын “ЛЮБЭ” хамтлаг Монголд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-12-04 17:42:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын алдарт “ЛЮБЭ” хамтлаг Ази тивд анх удаа Улаанбаатар хотноо энэ сарын 8, 9-нд Буянт-Ухаа спортын ордонд тоглохоор боллоо.
Эх орон, ээж аав, цэрэг, дайн, анд нөхдийн дуугаараа Оросын төдийгүй Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн тус хамтлаг нь 1989 онд байгуулагдаж, өдгөө 30 шахам жил фэнүүддээ аялгуут дуугаараа бэлэг барьсаар иржээ.
“ЛЮБЭ”-гийн үнэнч фэнүүд манай улсад маш олон байдаг бөгөөд тэдний хүсэлтийн дагуу ийнхүү монголд тоглох гэж байна.
Тоглолтын тасалбар нь 40, 50, 65 мянган төгрөгийн үнэтэй аж.
Ж.Болор
Холбоотой мэдээ