Их аварга Хакүхо М.Даваажаргал 10 даваатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-21 18:03:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн  энэ өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноровыг давснаар, нэг ч унаагүй 10 даваатай болов.

Түүний араас нэхэж буй бөхчүүд бүгд гурван унаатай болсон учраас Их аварга Хакүхо  Кюүшюү башёг ганцаараа итгэл төгс тэргүүлсээр байна. Харин энэ өдөр 72 дахь Их аварга Кисеносато нуруу болон зүүн хөлний шагайны гэмтлийн улмаас дөрвөн даваа, таван унаатай Кюүшюү башёг орхиж байгаагаа мэдэгдлээ.

Энэ башёгийн  өндөр цолтнуудаас Их аваргатай хамгийн ойр явсан Озэки Гойэдо өнөөдөр Митакэмид өвдөг шороодож долоон даваа, гурван унаатай болов. Мөн хоёр унаатай байсан Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Ичиножёо А.Ичинноров нар өрсөлдөгчиддөө унаснаар бүгд долоон даваа, гурван унаатай Кюүшюү башёг үргэлжлүүлж байна.  

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ