“Соёлын наадам” зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-16 16:12:12
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Хоёр орны ард түмний соёлын харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагаа, эв найрамдлыг батжуулах зорилготой “Хятадын соёлын өдөр” арга хэмжээг өнөөдөр Төв аймагт зохион байгуулав.

Хятадын соёлын өдрийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв болон Төв аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэнд Хятад Улсын соёлын биет бус өвийг харуулсан гайхамшигтай бүтээлүүд дэлгэгдсэнээс гадна БНХАУ-аас ирсэн уран бүтээлчид аймгийн удирдлагуудад “Сүүдэр ший” жүжгийн багтай үзүүлбэртэй хэсгээс тоглож үзүүлэв.
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вэй нар цаашид соёлын салбарын харилцааг улам өргөжүүлж, хамтран ажиллах болон ирэх оны зургадугаар сард Төв аймагт “Хятадын соёлын наадам”-ыг хамтран зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурав.
Энэ удаагийн арга хэмжээ ирэх онд болох хоёр талын хамтарсан “Соёлын наадам” зохион байгуулахад тус дөхөм болж байгаа гэж тус ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ