Дмитрий Медведев гараа солбиж барилцалгүй зураг авахуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-14 14:33:54
МОСКВА. /БИ-БИ-СИ/ Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн дээд хэмжээнийн уулзалтад оролцогч дэлхийн улс орнуудын удирдагчид суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн нэг хэсэгт гардаг бяцхан хунгуудын гар гараа солбин барьдаг шиг гар гараасаа барилцан жил бүр уламжлал ёсоор хамтдаа зургаа татуулдаг аж. Харин энэ удаагийн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев зургаа авахуулахдаа бусад оролцогчдын адил гараа солбиж бариагүй нь олон нийтийн сүлжээнд ихээхэн анхаарал татсан байна. Долоон жилийн өмнө ч тэрбээр ерөнхийлөгч байхдаа ингэж гар барилцан зургаа авахуулаагүй гэнэ.    
 
Харин уг уулзалтын зураг авалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп идэвхтэй оролцож, харилцан ярилцагчынхаа гарыг удаан барьж байсан нь олон хүний анхаарлыг татжээ.

2016 оны АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Дмитрий Медведев гараа солбин барьж зураг авахуулахаас бултаж байсан бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бусад орны Гадаад хэргийн сайд нартайгар барилцан зургаа авахуулж байсан аж.

АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаас буулгасан ийм төрлийн олон арван зургийг архивт хадгалдаг ч дэлхийн улс орнуудын удирдагч бүр зургаа татуулаад байдаггүй аж. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама ийм төрлийн  зургуудад дуртайяа оролцдог байсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар тус уулзалтад оролцож байсан жилүүддээ ийм зураг татуулаагүй аж.
 Э. Аянзаяа
Эх Сурвалж:БИ-БИ-СИ

Холбоотой мэдээ