Зорилтот насны 3700 гаруй хүн шинжилгээнд хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-12 12:20:44
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Зорилтот насны хүмүүсийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас уриалав.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулах журам” батлагдаж 40-45, 50-55, 60-65 насны даатгуулагчийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болсон.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын байцаагч эмч Г.Баярсүрэн, “Даатгуулагч дотор эрхтний архаг өвчлөл илрүүлэх, дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх, хавдрын эрт илрүүлэг зэрэг гурван төрлийн багцаас сонгон, аль нэг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх боломжтой. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар аливаа өвчнийг бага дээр нь оношлох, эрт эмчлэх боломжийг бий болгоно” гэдгийг онцолсон юм. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ