“Диваажингийн урам зориг” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-11 13:23:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгс гэгээрсэн Их багш Чин Хайн “Диваажингийн урам зориг” уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд өнөөдөр 16.00 цагт нээлтээ хийнэ.

Тэрбээр уран бүтээлээ хүмүүний дотоодын төгс мөн чанарыг дуудан сэрээхийн төлөө бүтээж диваажингийн гоо сайхныг шингээн урладгаараа онцлогтой.

Дэлхий дахинаа нээгдэж олон мянган уран бүтээлч, үзэгчдийн хүртээл болсон энэхүү алдартай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болох юм.

Үзэсгэлэнд Их багш Чин Хайн зурсан уран зургаас гадна дэнлүү, ном, загварын хувцас зэргийг дэлгэн тавина.

Ж.Болор
Холбоотой мэдээ