Д.Трампын бодлогыг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-10 16:57:42
МОСКВА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын баримталж буй бодлого дэлхийд “асар их тогтворгүй байдал”-ыг үүсгэж байна гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Зигмар Габриэль пүрэв гарагт тус улсын телевизийн “ZDF” сувгийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.
 
Зигмар Габриэлийн үзэж байгаагаар, Трамп дэлхийн улс орон тус бүртэй хоёр талын харилцааг тогтоож, түр  хугацааны хэлэлцээр байгуулж, ингэхдээ бүрэлдэн тогтсон дэлхий нийтийн хэв журмыг умартаж байгаа аж.

“Их 20” юм уу “Их-7”-гийн тухай бус бараг л “хоёр улсын” тухай ярихад хүрч буй цаг үед бид амьдарч байна. Трампын бодлоор шаардлагатай гэсэн улс оронтой л харилцахдаа дэлхийд тогтсон дүрэм журмыг АНУ баримтлах болж байгаа бололтой" гэж  Германы сайд үзэж байна.
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ