Өнөөдрийн арилжаагаар 11 компанийн хувьцааны ханш өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-09 17:06:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар   I, II, III ангиллын 20 компанийн 74 522 ширхэг хувьцаа арилжсанаас 11  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал  7  компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК-ийн /UID/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.43 хувиар өссөн бол "Мик Холдинг” ХК-ийн /MIK/ ханш хамгийн өндөр буюу 6.99 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 116 922 ширхэг үнэт цаас 11.5 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.
Б.Заяа


Холбоотой мэдээ