Цэцэрлэгийн багачууд “Миний сайхан хот” явган аялал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-08 20:25:56
 Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын “Ирээдүй” тавдугаар цэцэрлэгийн хамт олон хүүхэд багачуудынхаа хамт “Миний сайхан хот” явган аяллыг өчигдөр зохион байгууллаа. Энэ аялалд бэлтгэл 1, 2-р бүлгийн болон ахлах нэг бүлгийн 135 хүүхэд, багш, туслах багш, эцэг эхийнхээ хамт "Цэцэрлэг-Гиваан баатрын талбай- Маршал Ю.Цэдэнбалын талбай-Тэнгэр бөөний төв-Цэцэрлэг" гэсэн маршрутаар явган аялал хийжээ.

Аяллаар явахдаа хүүхдүүд, багш, эцэг эхчүүд хоггүй цэвэр орчин бүрдүүлэх, гудамж талбайд хогоо хаяхгүй байх, хогоо хогийн саванд хийж хэвших талаар ард иргэдийг уриалсан уриа лоозон барьж явжээ. Мөн ард иргэдэд хандаж гудамж талбайд хог хаяхгүй байх тухай зөвлөгөө бүхий тараах материал түгээсэн байна. Энэ аяллын дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч сувилагч нар цэцэрлэг дээр ирж зургаан бүлгийн 230 гаруй хүүхдүүдэд гар угаах сургалт явуулж, багш ажилчдын даралтыг үзэж, зөвлөгөө өгчээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ