Хальтирч унахаас сэрэмжтэй байхыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-08 13:10:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлж хальтиргаа гулгаа үүссэнээс ГССҮТ-д бэртэж гэмтсэн иргэд олноор ирж үйлчлүүлж байна. Иймээс тус төвийн эмч нар ард иргэдийг унаж бэртэхээс сэрэмжлүүлж байна. 

Иргэд ихэвчлэн дээд доод мөчийн хугарал, тархи толгойн гэмтэл оноштой ирж байгаа бөгөөд насны хувьд 45-аас дээш болон бага насны хүүхэд зонхилж байгаа аж.

Өнгөрсөн оны 11 сартай харьцуулахад энэ жилийн бэртсэн иргэдийн тоо 0.7 хувиар өсчээ. Энэ оны 11 сар хүртэл нийт 70 мянга 696 хүн гэмтэж тусламж үйлчилгээ авсны 27 мянга 518 хүн унаж гэмтсэн байна. 

Ж.Болор
Холбоотой мэдээ