Мал амьтанд антибиотикийг зохистой хэрэглэхийг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-11-08 10:52:02
ЖЕНЕВ. /Киодо/. Хүн төрөлхтний дунд олон эмэнд дасалтай нянгуудын халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд мал амьтанд антибиотик тарихаа аль болох багасгах хэрэгтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжлав.

ДЭМБ-аас мягмар гарагт гаргасан шинэ зөвлөмжид “Өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг нь эдгээх, өсөлтийг нь дэмжих зорилгоор дэлхий дахинд мал амьтанд антибиотик тарих нь ихэссэн байна. Антибиотикийг хэтрүүлэн хэрэглэх, буруу хэрэглэх нь эмэнд дасал болсон шинэ нянгууд үүсэх эрсдэл дагуулж байдаг” гэж анхааруулжээ. Ийм нянгуудын улмаас дэлхий дахинд дархлаа султай хүмүүс амиа алдахад хүрч байна.

Мөн ДЭМБ-ын зөвлөмжид “Мал амьтны өсөлтийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүчтэй антибиотикууд тарих нь туйлын буруу арга хэмжээ” гэжээ.

ДЭМБ-ын Хүнсний аюулгүй байдал ба Зооноз өвчин судлалын газрын захирал Казүаки Миягишима хэлэхдээ “Олон эмэнд дасалтай нян үүсэхээс сэргийлэхийн тулд антибиотикийг зохистой хэрэглэх нь зүйтэй. Энэ асуудлаар эрүүл мэнд ба мал аж ахуйн салбарынхан хамтран ажиллах хэрэгтэй” гэв.
Г.Доржханд
Холбоотой мэдээ